Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн Налайх-Улаанбаатар чиглэлийн автобусны шугамд өөрчлөлт орж, Дүнжингарав худалдааны төвөөс буцаж эргэдэг байсан бол Багшийн дээд хүрч, 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг боллоо.
Налайх дүүргээс сургуулиа зорьдог оюутнуудын хувьд автобус дамжих суух шаардлагагүй болсон тул шугамын эл өөрчлөлт иргэд талархаж байгаа аж.
Харин нийтийн тээврийн төлбөрийн журамд өөрчлөлт орсны улмаас карт авах, сунгуулах газар хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн санал, гомдолд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Налайх дүүрэг дотор автобус дагаад жижиг машинд карт зарах, сунгах үйлчилгээ хийгдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Мөн энэ сараас эхлэн дээрх чиглэлээр зорчих өндөр настан, хүүхэд, оюутнууд зөрүү мөнгө төлөхгүй аж.