Налайхын нүүрсний уурхайд шалгалт хийлээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-01/705 дугаартай удирдамжийн хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнийн хөгжил” ХХК , “Сүмбэр худаг” ХХК, “Таван шүтээн” ХХК, “Налайх Од” ХХК, “Их урсгал”ХХК, “Сатурн прогресс” ХХК-иудын үйл ажиллагаанд, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсанаас хойш олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй 24 аж ахуйн нэгжүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг тус тус зөрчсөн “Эрдэнийн хөгжил” ХХК , “Сүмбэр худаг” ХХК, “Таван шүтээн” ХХК, “Налайх Од” ХХК, “Их урсгал”ХХК, “Сатурн прогресс” ХХК-иудын үйл ажиллагаанд, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтын дагуу 24 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлд улсын байцаагчдийн хамтарсан дүгнэлт гаргаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөлөөлөгчдийн хуралд хүргүүлээд байна.