Нүүр хуудас Нийгэм Налайх дүүргийн ОБЕГ зургаан иргэний амь насыг аварчээ

Налайх дүүргийн ОБЕГ зургаан иргэний амь насыг аварчээ

202
0
nalaih_duureg_OBEG
Налайх дүүргийн ОБЕГ зургаан иргэний амь насыг аварчээ
~Налайх дүүргийн ОБЕГ зургаан иргэний амь насыг аварчээ~

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн жижүүрт иргэдээс ирсэн дуудлагаар тухай бүр бие бүрэлдэхүүн чиг үүргийн дагуу ажиллаж болзошгүй гамшигт өртөх, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Тодруулбал, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Мойлтын тохойд, мөн 6 дугаар хорооны Тэнгэрийн энерги амралтын газрын хойд гарам дээр усанд боогдоод гарч чадахгүй байна гэсэн дуудлагаар хэлтсийн орлогч, дэд хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 7 албан хаагч, 1 автомашинтай дуудлага өгсөн газарт очиж голын усанд боогдсон 3-29 настай 3 иргэнийг зөөвөрлөн аюулгүй газарт шилжүүлсэн байна.

Мөн иргэн Т, Э нарын автомашинуудыг Туул голын усанд суусан байсныг татаж гарган машин дотор байсан 3 иргэнийг уснаас аюулгүй газарт шилжүүлэн амь насыг нь аварчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here