Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08 цагт ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.
Шуурхай зөвлөгөөний эхэнд ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн шуурхайд өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуусан юм.
Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс хөрөнгө шаардагдахгүй ажлуудыг эрчимжүүлж ажиллах, дулаан, цахилгааны шугам солих, засварлах, авто болон явган хүний зам тавихаар ухсан газруудын шороог тэгшилж, хогийг цэвэрлэж ачуулан хуучин байдалд нь болгох ажлыг зохион байгуулах, нийслэлээс нутгийн захиргааны байгууллагуудынхаа дотоод удирдлагын системийг боловсронгуй болгох зорилгоор хийгдэж байгаа “UB-ERP” системийг дэмжиж байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг тус тус даалгасан.
Энэ хүрээнд “ДХ-7 дугаар худгаас “Шинэ Налайх” хорооллын УДДТ-5 хүртэлх дулаан, цэвэр усны шугамын өргөтгөлийн ажил”-ын гүйцэтгэгч шалгарч, 475м ф325 голчтой дулааны шугам, ф200 голчтой 320м цэвэр усны шугамыг өргөтгөх ажлыг хийж дуусгасан.
Мөн дүүргийн ЗДТГ-ын зүгээс НБМҮТП-тай хамтран Налайх дүүргийнхээ хамгийн их эвдрэл гэмтэлтэй замуудыг засаж, тэгшилж байна.
1-р хороо Уурхайчидын 1 дүгээр гудамж, Хишиг мандах ХХК-ны урд талын шороон зам, хорооны голын засмал замаас Баянзүрхийн 16 дугаар гудамжны жалга хүртэлх шороон замыг тэгшилж хусах ажлыг хийж гүйцэтгэсэн.
2-р хороо Нарлагийн хэсэг 600 м, Тайжийн хэсэг, 3-р хороо Тайжийн хэсгийн 150м, Шинэ Налайх хорооллын сайжруулсан шороон авто замыг засч, түрж тэгшлэх ажлыг ”DVKB” ХХК-ний техникээр хусаж тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.