Нүүр хуудас Нийгэм Налайх дүүргийн 109-р сургуулийн өргөтгөлийн шав тавигдлаа

Налайх дүүргийн 109-р сургуулийн өргөтгөлийн шав тавигдлаа

718
0
nalaih-duureg-109-surguuli
Налайх дүүргийн 109-р сургуулийн өргөтгөлийн шав тавигдлаа
~Налайх дүүргийн 109-р сургуулийн өргөтгөлийн шав тавигдлаа~

Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн шав тавих ёслолын үйл ажиллагаа 2018 оны 08 сарын 30-ны өдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нарын дүүргийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Тус өргөтгөлийн барилгын ажлыг Япон улсын буцалтгүй тусламжаар Ивата Чизаки-Дай Ниппон хамтарсан түншлэл болон Мухиа ХХК хамтран гүйцэтгэх бөгөөд зөвлөхөөр Мацуда консултант болон Гоо ван консалтинг ХХК ажиллан 2020 оны 07 сар гэхэд бүрэн хүлээлгэн өгөхөөр ийнхүү 288 хүүхдийн суудалтай хичээлийн шинэхэн байрны шавыг тавьж байна.

Дашрамд дурдахад 2006 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 250 хүүхдийн хүчин чадалтай тус сургуулийн барилгыг барьж байгуулан ашиглалтад оруулснаар 11 багш, 275 суралцагч, 25 ажиллагсадтай үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй аж.

2016-2017 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 12 бүлгийн 398 суралцагсадтайгаар сургалт хүмүүжлийн ажлыг амжилттай явуулж, “Хүүхдэд ээлтэй сургууль” болж чаджээ.
Өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар цаашдаа 300 орчим хүүхэд нэмж авах боломж бололцоо бүрэн нээгдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here