Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшиж далд аргаар нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнийн хөгжил” ХХК-ний үйл ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр түр хугацаагаар зогсоосон.
Тэгвэл дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэр, Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Балжинням, НМХГ-ын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг болон холбогдох улсын байцаагчидтай хамтарсан баг тус уурхайд дахин гэнэтийн хяналт шалгалт хийлээ.
“Эрдэнийн хөгжил” уурхай нь 12 сарын 28-ны өдрөөс өнөөг хүртэл дахин үйл ажиллагаагаа явуулаагүй байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчил, дутагдалд хэрэг үүсгэн уурхайн эрх бүхий холбогдох албан тушаалтнаас мэдэгдэл тайлбар авч, зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана гэв.