Нүүр хуудас Нийгэм “Наркологийн” эмнэлэгт иж бүрэн таван ханатай гэр өглөө

“Наркологийн” эмнэлэгт иж бүрэн таван ханатай гэр өглөө

572
0
narkologiin_emneleg-mongol-ger-ogloo
"Наркологийн" эмнэлэгт иж бүрэн таван ханатай гэр өглөө
~”Наркологийн” эмнэлэгт иж бүрэн таван ханатай гэр өглөө~

НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэгт НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал иж бүрэн таван ханатай гэрийг хүлээлгэж өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн төлөвлөгөөнд сэтгэцийн болон донтох эмгэг, ялангуяа хар тамхи, мансууруулах бодис, архинд хамааралтай иргэдэд эмийн бус эмчилгээ хийх, өөртөө туслах бүлгэм байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тусгасан.

Энэхүү ажлын хүрээнд таван ханатай гэрийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдэж өгчээ.

Наркологийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан иргэдийн эдгэрэлтийн байдлыг уртасгах, эмчилгээг баталгаажуулахад зориулж өөртөө туслах бүлгэм, сэтгэл засал эмчилгээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулахад нь дэмжлэг болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here