~”Нарны зам” сургалтын төв хангалттай үнэлгээ авлаа~
Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагаанд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төв, Авто сургуулиудын нэгдсэн холбоо хамтран аттестатчиллын шалгалт хийлээ.
Түвшин тогтоох шалгалтанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн D ангиллын жолооч бэлтгэдэг “Нарны зам” сургалтын төв бүрэн хангалттай үнэлгээ авлаа. Шалгалтаар тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын жолоодлогын дадлагын талбай, техник хэрэгсэл, сургалтын төвийн танхим, бичиг хэргийн стандартыг шалгасан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Жолоодох эрхийн шалгалтын төвийн журам, Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагад тавигдах стандартыг шалган гэрчилгээг шинэчлэн олгохоор болсон юм гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.