Агаарын бохирдлыг цаашид багасгах нь дэлхийн дулаарлын өсөлтийг өдөөх магадлалтай гэж эрдэмтэд сануулж байна.
АНУ-ын эрдэмтэд хиймэл дагуулын мэдээллийн тусламжтайгаар судалгаа явуулан өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст Америкт экологийн шаардлагыг чангаруулснаар зүүн, өмнөд мужуудын зуны агаарын хэмийг эрс өсгөлөө гэсэн дүгнэлтийг хийжээ. Тэдний судалгаа нь Хятад ба дэлхийн бусад орнуудын авч байгаа экологийн хүчин чармайлт нь агаарын цэвэршүүлэх авч даяарчлалын дулаарлыг мэдэгдэхүйцээр өдөөн өсгөх магадлалтайг харуулж байна. Эрдэмтдийн бүтээлийг Remote Sensing гэх шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.
Эрдэмтэд АНУ-ын янз бүрийн мужуудын ХХ зууны болон XXI зууны агаарын дундаж хэмийг аэрозолийн аж үйлдвэрийн агаарын бохирдуулалтай харьцуулан үзжээ. Агаарын хэмийн мэдээг цаг уурын станцуудаас бохирдуулалтын мэдээллийг Terra ба CALIPSO гэх хиймэл дагуулын мэдээгээс (1999 оноос хойш) тус тус цуглуулсан байв. Хэрэг дээр, 2000–2015 онуудад зуны сарын агаарын хэм АНУ-ын зүүн өмнөд мужуудад Цельсийн 0,75 хэмээр нэмэгджээ. Энэ нь тус орны ерөнхий үзүүлэлтээс хамаагүй дээгүүр байгаа юм. АНУ-ын Хүрээлэн буй орчны агентлагийн шинэ экологийн шаардлагын улмаас агаар дахь аэрозолийн хэмжээ нь эдгээр мужуудад 20 хувиар унасан байв. Аэрозоль гэдэг нь үнсний нэгэн хэлбэр бөгөөд агаар мандалд түүний бичил хэсэг дусал маягаар цугларан бохирдуулдаг. Хиймэл аэрозоль нь хүний үйл ажиллагаанаас үүсэлтэй. Нүүрсний станцуудад шүүлтийн шинэ систем тавьснаас аэрозолийг багасгаж чадсан байна. Нүүрс нь АНУ-ын гол түлш юм. Занарын хий, сэргээгдэх эрчим хүч нүүрсийг шахаж байгаа ч тэр нь олон жилийн ажил юм. Нүүрсний дулааны станцуудын яндангаас гарах бичил тоос нь урт хугацаанд агаарт хуралдан нарны гэрэл газарт нэвтрэн халаах боломжийг өгдөггүй. Үүний улмаас нүүрсний аж үйлдвэрийн ажиллагаа нь газрыг хөргөдөг аж. Үүний зэрэгцээ аэрозолийн хэсэг амьсгалаар уушгинд орон хорт хавдар ба уушгины өвчинг өдөөдөг. Америкийн засгийн газрын байгууллагууд үүний улмаас хэдэн арван хүн амь үрэгдэж байгааг хэлж байна. Цахилгаан станцуудаас тийм үхлийн тоог буулгах шаардлага тавьснаар тэд эсрэг дагавар үзүүлэлттэй тулгарч байна. Тэр нь зүүн өмнөд мужуудад агаарыг мэдэгдэхүйцээр дулааруулжээ.
Дэлхийд нүүрсний хэрэглээгээр АНУ-ын өмнө нэгдүгээрт байгаа Хятад одоогоор уурхайнуудыг хааж, нүүрсний хэрэглээгээ буулгаж байна. Мөн энэ улс дэлхийн нар салхины хамгийн олон станцуудыг босгож байна. Тэр нь агаарын бохирдлыг бууруулах сайн талтай ч агаарын хэмийг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай гэж эрдэмтэд сануулжээ. Агаарын бохирдолтой тэмцэх ёстой байдаг. Гэтэл тэр нь агаарын хэмийг нэмэгдүүлж байгаа бол одоо ямар тэмцэл явуулах ёстой болж байна вэ?