Нүүр хуудас Нийгэм Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1 хувь нь тамхи татдаг!

Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1 хувь нь тамхи татдаг!

256
0
tamhi
Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1 хувь нь тамхи татаж байна

“Эрүүл мэнд эрхэм баян” хэмээдг. Монгол улсын ухвьд өнгөрсөн онд 2.9 тэрбум ширхэг тамхи импортолж, 141 тэрбум төгрөгийг зарцуулсан талаар статистик гарсан байдаг.

Үүнтэй холбоотойгоор тамхины хэрэглээ манай улсад их байгааг олон судлаачид онцолдог. Тодруулбал, манай улсын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг байна.

Түүнчлэн сүүлийн арван жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдол хоёр дахин нэмэгдсэнийг Хавдрын үндэсний зөвлөлийн судалгаа баталжээ.

Мөн нас барж буй гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас болохыг тогтоосон.

Мэдээж үүний хамгийн том шалтгаан нь тамхи бөгөөд үүнийг татварыг нэмэх замаар хуулиар зохицуулах боломжтойг салбарынхан хэлж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here