Нигер улсын иргэн олон улсын шуудан, илгээмжээр дамжуулан хар тамхи оруулж ирснийг Хар тамхитай тэмцэх газрын албан хаагчид илрүүлж, өнөөдөр /201-01-28/ гүйцэтгэх ажиллагаа явууллаа.
Хар тамхины хэрэглээ Монголд газар авснаас энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Ялангуяа, олон улсын шуудан, илгээмжээр хар тамхи оруулж ирэх явдал сүүлийн үед хэд хэдэн удаа гарлаа.
АНУ-аас гоо сайхны бүтээгдэхүүн гэх нэрийдлээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлсэн хэрэгт илгээмж хүлээн авагчийг өнгөрөгч оны наймдугаар сараас хойш шалгаж байна.
АНУ болон Нидерландын вант улсаас хар тамхи захиалан авдаг сүлжээ бий болоод байгааг Хар тамхитай тэмцэх хэлтэс илрүүлээд байгаа. Тэр ч бүү Их Британи, ХБНГУ, Канадаас олон улсын шуудан, илгээмжээр хар тамхи нэвтрүүлэн авах явдал гарсаар байна.