Нүүр хуудас Нийгэм Нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх…

Нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх…

171
0
Нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх...
Нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх...
Нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр явуулсан ажлын тайланг хэлэлцлээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газраас 10 аймаг, нийслэлийн 3 дүүргийн ЗДТГ, түүний асуудал хариуцсан хэлтсийн удирдлагуудтай цахим хурал хийж, “Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ.

Швейцарийн хөгжлийн агентлаг Дэлхийн банкнаас хамтран нийт гурван сая ам.долларын санхүүжилтээр Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Ховд, Говьсүмбэр, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт энэхүү төслийг 2015 оноос хэрэгжүүлж байна.

Тухайн орон нутгийн иргэдийн оролцоог удирдах төвшинд хангах, иргэд болоод төрийн бус байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудыг иргэдийнхээ санал дээр үндэслэн удирдлагын баг нь гаргаж, шийдвэрлэх гарцыг олж байх тогтолцоог бий болгож хэвшүүлэх нь энэхүү төслийн эцсийн зорилго юм. Ингэснээр засаг захиргааны нэгж бүрт удирдлага нь иргэдээ сонсдог, иргэд нь орон нутгийнхаа хөгжилд шууд бусаар оролцдог болох явдал.

Энэ онд Дархан-Уул, Булган аймгууд иргэдийнхээ дунд тандалт хийж төрийн бус байгууллагуудын тусламжтайгаар санал асуулга явуулсан байна. Тайлангийн хурлаар судалгааны дүнгээ танилцууллаа. Аймгийн төв, алслагдсан сум, хөдөө багийн малчид гэх мэт нийгмийн бүх давхаргын төлөөллөө хамруулахыг зорьжээ. Нийт 12 салбарыг хамруулсан 84 үзүүлэлттэй 32 асуулт бүхий судалгаанд аймаг тус бүрт 800 гаруй өрх хамрагдсан байна. Төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын салбарын үйл ажиллагааны хүртээмж чанарт иргэдийн 50 гаруй хувь нь сэтгэл ханамжтай гэсэн хариулт өгчээ. Харин уул уурхай, зам тээвэр, хил гаалийн үйл ажиллагаатай холбоотой асуултуудад ихэвчлэн мэдэхгүй гэсэн хариулт ирүүлжээ.

Иргэдийн нийгмийн боловсролыг нэмэгдүүлэх, орон нутгийн удирдлагаас явуулж буй үйл ажиллагааг байнга сурталчлах, үнэн бодит мэдээллээр тогтмол хангаж байх нь чухал гэж судалгааны байгууллага зөвлөжээ.

Булган аймгийн ЗДТГ-аас энэхүү иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн ирэх оны ажлын төлөвлөгөөндөө 8 асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here