Нүүр хуудас Нийгэм Нийслэлд төмөр зам дагуу 13 нүхэн гарц барина

Нийслэлд төмөр зам дагуу 13 нүхэн гарц барина

273
0

Нийслэл хотноо төмөр зам автозамтай нэг түвшинд огтлолцдог нь осол аваар гарах нөхцлийг бүрдүүлж, мөн автозамын түгжрэл үүсэх нэг шалтгаан болдог. Тиймээс энэ хавраас эхлэн нийслэлд төмөр зам дагуу 13 нүхэн гарц барихаар төлөвлөжээ.

Нүхэн гарц барих ажил энэ хавраас эхлэх бөгөөд хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй олгож буй зээлээс гаргахаар тусгаад буй аж.

Түүнчлэн төмөр зам дагуу зөвшөөрөлгүй буусан айлууд төмөр замын хаалт, хашлагыг эвдэлж, төмөр замд эвдрэл үүсэх нөхцлийг бүрдүүлж байгаа талаар Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжигднямаа Нийслэлийн засаг дарга болонЗам тээврийн хөгжлийн сайдад танилцуулж, Хотын захирагч зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдлээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here