Нүүр хуудас Нийгэм Нийслэлд 7-12 хэмийн хүйтэн байна

Нийслэлд 7-12 хэмийн хүйтэн байна

182
0
Нийслэлд 7-12 хэмийн хүйтэн байна
Нийслэлд 7-12 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 8-13 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 0 градус орчим байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 851гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here