Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, КООСЭН-Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Исао Танигүчи нар уулзлаа.Уг уулзалтаар Коомэн боловсролын хөтөлбөрийг дэмжин ажиллах болон аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Коосэн боловсролын системийг олон нийтэд таниулах, 2017 онд Коосэн технологийн дээд боловсролын хөтөлбөрт нийцсэн туршилт, судалгааны лабораторийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх тал дээр хамтран ажиллана. Япон улсын өндөр хөгжилд Коосэн чухал хувь нэмэр оруулсан шиг Улаанбаатар хотын хөгжилд ч Коосэн боловсролын систем хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд онцоллоо.Коосэн гэдэг нь дунд сургууль (9-р анги) төгсөгчид элсэн орж, таван жилийн турш суралцах дээд боловсролын байгууллага юм. Дадлага, туршилт зэрэг ур чадварын хичээл голлодог ба мэргэжлийн онолыг ойлгоход хялбар, шат дараалан заадаг сургалтын системтэй. Үүний ачаар дадлага бүхий мэргэжилтэн, инженер бэлтгэгддэг. Мөн тэдгээр мэргэжилтнүүд маань сүүлийн үеийн шинэлэг технологитой шууд харьцаж, амархан дасах чадвартай байдаг. Коосэн төгсөгчид нь Японы технологийн хөгжил дэвшилд асар их хувь нэмэр оруулсан тул, Япон улсдаа төдийгүй олон улсад өндрөөр үнэлэгддэг.