Нүүр хуудас Нийгэм Нийслэлийн Засаг дарга худалдааны төвүүдийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга худалдааны төвүүдийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

163
0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох албаныхан нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг зах, худалдааны төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хямралын нөхцөл байдалд тохируулан хоосон зай талбай, лангууг иргэдэд хамгийн хямдаар түрээслүүлэх уриалгыг нийслэлийн удирдлага тэдэнд хандаж гаргасан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдэд эдийн засгийн хямрал, бууралтын үе хүндээр тусч байгаа. Та бүхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж жижиглэн худалдаа эрхлэгчдэд сул талбай, лангуугаа хамгийн хямдаар түрээслүүлж ашиглуулаач гэж хүсмээр байна. Эдийн засгийн хямралыг давах, гудамж талбайд эмх замбараагүй байгааг цэгцэнд нь оруулахад та бүхний хамтын хүч хэрэгтэй. Үүнийг ярилцаж тодорхой шийдэлд хүрэх гэж өнөөдөр та бүгдийг урьж ирүүлээд байна” хэмээлээ.

Орхон худалдааны төв, Батсервис ХХК-ийн захирал Б.Батжаргал “Нийслэлийн Засаг даргын зүгээс нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, эрүүл ахуйн нөхцөл байдлыг дээшлүүлэх үүднээс лангуу талбайн түрээсийг тодорхой хэмжээгээр бууруулах уриалга гаргаж байна. Худалдааны төв бүр өөрийн гэсэн онцлогтой, нөхцөл байдлын хувьд харилцан адилгүй юм. Манай төвийн хувьд л гэхэд хүнсний бүтээгдэхүүнийг бөөний үнээр борлуулдаг учраас хоосон лангуу тэр бүр гардаггүй, хоёрдугаар давхарт аж ахуйн чиглэлээр лангуу гаргаж өгөх боломжтой. Мөн цаашдаа хэрхэн хамтарч ажиллах өөр гарц боломжууд байгаа талаар хотын даргатай зөвлөлдөхөөр ирээд байна” гэлээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here