Нүүр хуудас Нийгэм Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

87
0
zasag-dargiin-zowlol-2018
Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2018-12-06/-ний өдөр боллоо. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар

Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн дагуу боловсруулсан Багахангай дүүргийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг танилцууллаа.

Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн техник эдийн засгийн үнпэслэлийг хэлэлцэж, дэмжсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар шийдвэрлэв.

Үүний дараа Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан давааны хогийн цэгийн орчимд байрлах аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалттай 10.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг танилцуулав.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар болсон юм.

Хурлын төгсгөлд Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих “Аэро сити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг Барилга, хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгөх тухай Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцуулав.

Засаг даргын зөвлөлийн гишүүд уг асуудлыг дэмжиж, Барилга, хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгч Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Э.Анарт үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here