Нийслэлийн нийтийн тээврийн талаарх судалгааг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийх гэж буй.
Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудын нэг болох авто замын түгжрэлийг шийдэх бас нэгэн гарц бол нийтийн тээврийн үйлчилгээ. Тиймдээ ч уг судалгааг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, ОХУ болон Монгол Улсын дэд бүтцийн төслүүд хариуцсан ахлах банкир Светлана Радченко чухал ач холбогдолтой хэмээн дүгнэж буй.
Тэрбээр судалгаанд том оврын автобус төдийгүй бөгө оврын автобус, таксины үйлчилгээг нь хамруулахыг мэдэгдсэн.
Судалгаа ирэх зургадугаар сарын 15-нд дуусах бөгөөд судалгааны үр дүнд замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулж, иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх сонирхлыг хэрхэн нэмэгдүүлэх талаарх дүгнэлт гарч, цаашид хийх ажлын төлөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэх юм.