Нүүр хуудас Нийгэм Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв

Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв

68
0
ulaanbaatar-hot
Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай байв.

Мөн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай”, “Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай”, “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоох тухай” асуудлуудыг хэлэлцсэн юм.

Тус асуудлаас “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоох тухай” асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй гэсэн зургаан дүүргийн нийт 30 байршлын нийтийн эзэмшлийн амралт, зугаалгын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулан тогтоох асуудлыг дэмжиж, НИТХ-д оруулахаар болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here