Нүүр хуудас Нийгэм Нийслэлчүүд ундны усныхаа чанарт санаа зовохгүй итгэл төгс байж болно.

Нийслэлчүүд ундны усныхаа чанарт санаа зовохгүй итгэл төгс байж болно.

180
0

Ус сувгийн удирдах газрын усны төв лаборторийн шинэ барилгын нээлтийн ёслол боллоо. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, УСУГ-ын төв лаборторийн ахмад ажилтнууд болон Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар, Нйигмийн эрүүл мэндийн үндэсний төв, Газарзүй гёо экологийн хүрээлэн, Хот суурины ус хангамж ариутгах татуургын зохицуулах зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм. Улаанбаатар хотын  Ус сувгийн удирдах газар нь  1959 онд гал голомтоо бадраан чандмань эрдэнэ болсон усаар Нийслэлчүүдээ ундаалж өргөжин хөгжсөөр өнөөдөртэй золгож байна.   Байгуулагдсан цагаас хойш “Улаанбаатар хотын хүн амыг ундны усаар тасралтгүй хангаж, гарсан бохир усыг татан зайлуулах” эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулснаар Нийслэлийн хэрэглэгчдийн талархалыг хүлээсэн байгууллагын нэг болж чадсан билээ.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах II төслийн хүрээнд цэвэр, бохир усны чанарт хяналт тавьдаг дотоод хяналтын хоёр лабораторийг тоног төхөөрөмж, чадамж, бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор нэгтгэн орчин үеийн өндөр мэдрэмжит багаж, тоног төхөөрөмжөөр тоноглон, байгууллага өөрийн хөрөнгөөр иж бүрэн тохижуулж 2009 оны 11-р сараас УСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИ нэртэйгээр дотоод хяналтын лаборатори болгон зохион байгуулсан нь Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх томоохон лаборатори болсон түүхтэй.

Харин өнөөдрөөс эхлэн Америк, Автсрали, Герман, Итали, Япон, Солонгос,Хятад, Сингапур, Швед, Швейцар зэрэг Ази, Европын улс орнуудад үйлдвэрлэсэн 150 гаруй дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийх бүрэн боломжтой боллоо.

Ундны усны химийн болон нян судлалын хэсэг нь эх үүсвэрийн гүний худаг, усан сан, насос станц, ус түгээх байр, усны машин, хэрэглэгч зэрэг 950 гаруй цэгийн усны чанарт химийн 20-25 төрлийн шинжилгээ хийдэг байсан бол 60-70 болж нэмэгдсэн.

Бохир усны химийн болон нян судлалын хэсэг нь цэвэрлэх байгууламжуудад ирж буй ус болон цэвэрлээд байгальд нийлүүлж буй усны чанарт химийн, макро болон микро 20-25 төрлийн элементийг шинжилдэг байсан бол эдүгээ 40-50 болж нэмэгдсэн бөгөөд  нян судлалын 5 үзүүлэлтээр батлагдсан төлөвлөгөө, давтамжийн дагуу хяналт тавин ажиллаж байна. Усны төв лаборатори нь үйл ажиллагаандаа дэлхийн  ISO/IEC 17025 стандартыг хэрэгжүүлж Стандартчилал хэмжил зүйн газрын үндэсний итгэмжлэлд 2000, 2003, 2006, 2008, 2010, 2014 онуудад  амжилттай итгэмжлэгдсэн. Иймээс эрхэм Нийслэлчүүд та бүхэн ундны усныхаа чанарт санаа зовох зүйлгүй баталгаатай, найдвартай ус хэрэглэж байгаа гэдэгт итгэл төгс байж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here