Энэ хавар нийслэлд шинээр 30 гаруй барилга барьж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтаар барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй 20 шахам барилга илэрчээ.
Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, нэр нь солигдож Хот байгуулалт хөгжлийн газар болсонтой холбоотойгоор зарим барилгын зөвшөөрөл хүлээгдэж байгаа ажээ.