Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод өдөртөө 11-13 хэмийн дулаан байна

Нийслэл хотод өдөртөө 11-13 хэмийн дулаан байна

122
0
weather
Нийслэл хотод өдөртөө 11-13 хэмийн дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 метр.

Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here