Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод өдөртөө 2 хэмийн дулаан байна

Нийслэл хотод өдөртөө 2 хэмийн дулаан байна

141
0
Цаг агаарын мэдээ
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр жавартай, хүйтэн байна.

2018 оны 04 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 07-ноос 04 дүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Салхи 7-нд говь талын нутгаар, 8, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here