Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод өдөртөө 2 хэм дулаан байна

Нийслэл хотод өдөртөө 2 хэм дулаан байна

35
0
Ulaanbaatar
Нийслэл хотод өдөртөө 2 хэм дулаан байна

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 29-нд ихэнх нутгаар хүйтэн байна.

2019 оны 3 дугаар сарын 28-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here