Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод өдөртөө 25-27 хэм дулаан

Нийслэл хотод өдөртөө 25-27 хэм дулаан

61
0
Ulaanbaatar
Нийслэл хотод өдөртөө 25-27 хэм дулаан

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өнөөдөр түр зуурын бороо орж, ихэнх нутгаар хална.

2019 оны 6 дугаар сарын 13-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here