Нийслэл хотод үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн бүс нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
2019 оны 04 дүгээр сарын 24-нөөс 04 дүгээр сарын 28 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 25, 26-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 27-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
24-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан байна.