Нийслэл хотод 1000 гаруй нийтийн тээвэр үйл ажиллагаа явуулдаг ба хүн амын 80 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Тэдний дотор жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан тусгай сандал байдаггүйгээс шаардлага тавих, суудал тавьж өгөх зэрэг хандлага жил ирэх тусам багасгаж байна гэж Монголын Энтрепренёр Ээжүүдийн Холбоо ТББ-аас хэлж байна. Тус холбоо “Ягаан суудал” нөлөөллийн аяныг эхлүүлж НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн тээврийн газрын дэмжлэгтэйгээр 6 сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2017 оны 06-р сарын 30-ны 15:00 цагт Автобус баaзын 1-р нэгтгэл дээр Олон улсын стандараар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн тус суудлын бүрээсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Залуухан ээжүүдийн санаачилсан энэ төслийн хүрээнд автобусаар үйлчлүүлж буй жирэмсэн ээжүүд зориулсан “Ягаан суудал” дээр суун зорчих аж. Тэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1000 автобусны хоёр суудал бүрийг ээжүүдэд зориулан ягаан суудлын бүрээсээр өнгөлөх юм.