Зорчигч тээвэрлэж явсан нийтийн тээврийн автобус шатжээ. Тодруулбал “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Зүүнсалаа-МУБИС чиглэлийн автобус шатаж байна гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр /2018.03.29/ 17.47 минутанд иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын аврах гал унтраах 10 дугаар ангийн алба хаагчид галыг унтраах шуурхай арга хэмжээ авч, автобусанд гарсан галыг унтраасан байна.
Галын улмаас хүний амь нас эрсдээгүй хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.