Нүүр хуудас Нийгэм Нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэл сонслоо

Нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэл сонслоо

190
0
niitiin-teewer
Нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэл сонслоо
НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Хурлаар НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 4 асуудал хэлэлцэх юм.

Хурлын эхэнд Нийслэлийн нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн тээврийн газрын мэдээллийг сонслоо.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчит нэг, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж 87 чиглэлд 837 тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны 38 хувь нь арваас дээш жилийн насжилттай.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд БНСУ-д стандартаар үйлчилгээнээс хасагдсан хуучин тээврийн хэрэгсэл импортоор оруулж ирж паркийн нөхөн хангалт хийх байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа хэллээ.

Харин тулгамдаж байгаа асуудлуудын хувьд жил бүр нийтийн тээврийн үйлчилгээнээс 150-200 автобус насжилтаар хасагдаж байгаа тул энэ орон зайд стандартын шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээр төрөөс бодлогын хүрээнд парк шинэчлэлт хийх шаардлагатай.

Мөн нийтийн тээврийн зогсоолуудыг үе шаттайгаар тохижуулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах үүднээс гэрэлтүүлэг, бие засах газар байгуулах асуудал зэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлыг Тэргүүлэгчдийн зүгээс зайлшгүй анхаарах ёстой асуудал гэж үзээд нийслэлийн иргэдээ тав тухтай, аюулгүй техникээр зорчуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол, чиглэл зарлах системээ тогтмол ажилууллах зэрэг асуудалд анхаарал хандуулж үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй гэдгийг хэллээ.

Танилцуулгын үеэр “Смарт карт” компани үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлсээр 4 дэх жилдээ орж байна. Одоогийн байдлаар энэ системийг 2 компани хариуцаж ажилладаг.

“Смарт карт” компаний 24 хувийг нийслэл эзэмшдэг, тус компани шугамын орлогын болон хөнгөлттэй зорчих иргэдэд олгох татаасын 9.6 хувийг сар бүр авдаг, анх хөрөнгө оруулсан 13.0 сая ам доллараа нөхөөд авчихсан, тэгсэн атлаа Улаанбаатарын хотын тээвлийн орлогоос хувь авдаг зэрэгт тэргүүлэгчид шүүмжлэлттэй хандлаа.

НИТХ-ын дарга Д.Отгонбаатар “Смарт карт” компани ТУЗ-ийн 9 гишүүнтэй, 2 гишүүн нь Нийслэлийн томилогдон орсон, тус компанийн хувьд тээврийн ямар компанийн аль автобус, хэдэн хүнтэй явж байгаа мэдээллийг бидэнд гаргаж, тус мэдээлэлд үндэслэн тээврийн 24 компани орлогоо хувиарладаг. Бид ямар хэмжээний орлого хувиарлагддагийг нь мэдэхгүй” гэв.

Нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэл сонслоо

“Смарт карт” компанийн хэлтсийн дарга н.Түвшинжаргал “Манай компанийн хувьд анх оруулсан хөрөнгө оруулалтаа бүхэн нөхөж амжаагүй, төсөл хэрэгжүүлж буй явцын дунд төхөөрөмж эвдрэх, камерыг жолооч нар зориудаар гэмтээх, сервер, картын зардал гээд олон нөхцөл байдлаас үүдээд ийм нөхцөл байдал үүссэн.

Мөн бүх мэдээллийн дата-г байршуулах серверийг одоогоор өөрийн компанид байршуулж байгаа. Эдгээр дата-г Нийслэлийн мэдээлэл технологийн газарт хүлээлгэн өгөх гэсэн боловч тус газраас өрөө тасалгаа болон серверийн хүчин чадалыг хүлээн авах боломжгүй байна гэж тайлбарласан” гэв.

Хэлэлцсэн асуудлын төгсгөлд НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Нийтийн тээврийн байгууллагад хуримтлагдсан олон асуудал бий, эдгээр асуудлыг Аудитын байгууллага болон АТГ, холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой.

Ард түмнийг хохироогоод байна уу, төсвийн мөнгийг үргүй зарцуулаад байна уу, үнэхээр иргэдэд хүрсэн сайн үйлчилгээг үзүүлээд байгаа юмуу гэдгийг шалгах цаг болсон” гэсэн бол НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийтийн тээврийн үйлчилгээ арчилгаа цэвэрлэгээ султай, тав тух муутай, жолооч нь дотроо тамхи чаддаг, хурд хэтрүүлэн давхидаг гэх мэтийн гомдол санал иргэдээс тасардаггүй.

Тиймээс нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг чанаржуулах, цаашлаад “Смарт карт” компанид нийслэл 24 хувь эзэмшдэг юм бол тэр хэмжээгээр компанийн засаглалд оролцох, санал хүсэлтээ илэрхийлж ажиллах ёстой.

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр Ажлын албанаас НИТГ болон “Смарт карт” компанид холбогдох үүрэг даалгаврыг, эргээд үүрэг даалгаврын биелэлт хэргжилтийг хэрхэн хангасан талаарх мэдээллийг дараа дараачийн НИТХ-ын хурал дээр эргэж сонсоё” гэснээр нийтийн тээвэртэй холбоотой асуудлын мэдээллийг сонсох хуралдааны эхний хэсэг өндөрлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here