Нүүр хуудас Нийгэм Николас Бекүйлен: Иргэдийн нэлээд хэсэг нь орон сууцгүй байгаа нь эрх нь...

Николас Бекүйлен: Иргэдийн нэлээд хэсэг нь орон сууцгүй байгаа нь эрх нь зөрчигдөж байгаа хэрэг

130
0
Николас Бекүйлен
Николас Бекүйлен
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Эмнести Интернэшнл” байгууллагын Зүүн Ази хариуцсан захирал Николас Бекүйлен болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ноён Николас Бекүйлен хотын удирдлага цаг гарган уулзсанд талархал илэрхийлээд “Манай байгууллага бол дэлхийн олон хотод үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн байгууллага. Улаанбаатар хотын иргэдийн нэлээд хэсэг нь орон сууцгүй байгаа нь иргэдийн эрх зарим талаар зөрчигдөж байгаа хэрэг гэж бид үзэж байна. Тиймээс хот төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ иргэдийн энэ эрхийг хангадаг байгаасай гэж хүсч байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Бид бүхэн Улаанбаатар хотын гэр хорооллыг инженерийн шугам, дэд бүтэц бүрэн хангагдсан, тохилог болгоход анхаарч ажиллана. Иргэдийг орон сууцжуулах, нийслэлийг барилгажуулах ажил цаашид ч хийгдэнэ. Үүнд ч хотын үе үеийн дарга нар анхаарч ирсэн. Гэр хороололд амьдарч байгаа иргэд газар дээрээ амины орон сууц барих нөхцөл боломжоор хангахын төлөө ажиллаж байгаа” гэсэн юм. “Эмнести Интернэшнл” байгууллагын зүгээс тавьсан асуудалд анхаарч ажиллахаа хотын даргын орлогч П.Баярхүү хэлсэн юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here