БСШУС-ын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 20-25-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд “Бид номонд дуртай” өдөрлөг өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийснээр Дэлхийн номын өдөрт зориулсан цуврал багц арга хэмжээнүүд эхэлсэн.
Тэгвэл “Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын санд уншигчийн картыг үнэгүй нээж байна.
Мөн өдөр хүүхдийн төв номын санд “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн гаргана.