Нүүр хуудас Нийгэм Норвеги, Швед, АНУ, Нидерланд, Япон, Ирланд, Дани, Герман, Финлянд, Испани орнууд ахмадуудад...

Норвеги, Швед, АНУ, Нидерланд, Япон, Ирланд, Дани, Герман, Финлянд, Испани орнууд ахмадуудад таатай.

402
0

Дэлхийд нэр хүндтэй “Economist Intelligence Unit” судалгааны компани  хүн амьдрахад хамгийн тааламжтай дэлхийн хотуудын рейтингийг нийтлэжээ. Дэлхийн 140 хотын амьдралын чанарыг 30 үзүүлэлтээр авч үзжээ. Үүнд  аюулгүй байдал, эрүү мэнд нийгмийн хамгаалал, нийгмийн тогтвортой байдал, боловсрол, дэд бүтцийн хөгжил, таваар үйлчилгээний хүртээмж, хүрээлэн буй орчны байдал, амьдралын хэв маяг соёл гэх мэт 30 үзүүлэлтээр жагсаахад Ванкувер хот  дэлхий дээр хүн амьдрахад хамгийн сайхан нөхцөл бүрдсэн хотоор шалгарчээ. Тэгвэл АНУ-ын Колумбын их сургуулийн эрдэмтэд өндөр настануудын амьдрахад хамгийн тохиромжтой улс орнуудын чансааг гаргасан талаар “EurekAlert!” цахим хуудаст мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав. Жагсаалтыг гаргахдаа аюулгүй байдал, эрүүл мэнд, чинээлэг болон бага орлоготой хүмүүсийн ялгаа, ажиллах хүчний бүтээмж, удамшил гэсэн таван зүйлийг тооцож үзжээ. Чансааны эхний 10 байрт өндөр настнууд амьдрахад хамгийн таатай нөхцөлтэй Норвеги, Швед, АНУ, Нидерланд, Япон, Ирланд, Дани, Герман, Финлянд, Испани орсон байна. Тус жагсаалтад нийт 30 орон багтсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here