Нүүр хуудас Нийгэм Нэг хүнд хоёроос илүү тасалбар худалдахгүй!

Нэг хүнд хоёроос илүү тасалбар худалдахгүй!

98
0
bohiin-barildaanii-tasalbar-01
Нэг хүнд хоёороос илүү тасалбар олгохгүй!

Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүнд буюу хоёрдугаар сарын 4-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Барилдааны тасалбарыг өнгөрсөн нэгдүгээр сарын 26-аас эхлэн “Буянт-Ухаа” спортын төв ордны кассаар худалдаалж эхэлсэн ба тасалбар борлуулалтын явц ямар байгаа талаар тодруулахад

Тасалбар борлуулалт сайн байгаа. Гол суудлуудын тасалбар дууссан. Түрүүлж ирсэн үзэгчид суудлаа сонгож авах боломжтой тул аль болох эрт ирж авахыг хичээгээрэй. Тасалбарыг зөвхөн “Буянт-Ухаа” спортын ордны кассаар худалдана” гэлээ.

Тасалбар үнийн хувьд байршил харгалзахгүй 10 мянган төгрөг бөгөөд дамлахаас болгоомжлох үүднээс нэг хүнд хоёроос илүү билет худалдаалахгүй юм байна.

Үзэгчид тасалбар авахаар ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ байхыг сануулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here