Аж ахуйн нэгж илгээгээгүй баримтыг устгаад сугалааны дугаар, үнийн дүн, эсвэл ДДТД, үнийн дүнгээр бүртгэхэд засагдаж, аж ахуйн нэгж илгээсэн бол идэвхжээд баталгааждаг.
Хэд хэдэн удаа устгаад, дахин шивж оруулсан ч аж ахуйн нэгж илгээгээгүй гэсэн төлөв үүсээд байгаа бол 1800-1288 утсаар санал гомдлоо гаргах боломжтой.
Татварын газраас тухайн байгууллагатай холбогдон шаардлага тавих, зөрчлийн хуулийн дагуу процесс ажиллагаа хийдэг аж.