НӨАТ-ын урамшууллын гуравдугаар сарын сугалааны тохирлыг энэ сарын 25-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулах юм байна.
Иргэд хоёрдугаар сарын 1-28 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа гуравдугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой аж.
Өнгөрсөн сарын тохирлоор супер шагналын эзэн тодроогүй учир супер шагнал 75 сая төгрөг болжээ.