НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол хоёрдугаар сарын 18 явагдана
НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол хоёрдугаар сарын 18-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та нэгдүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой.
Энэхүү сугалааны тохирол нь нэгдүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул Сангийн сайдын тушаалаар батлагдсан Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарна. Өөрчлөлтийг доор зургаар үзүүллээ.