Нүүр хуудас Нийгэм НӨАТ: Ээлжит урамшууллын тохирол энэ сарын 17-нд болно

НӨАТ: Ээлжит урамшууллын тохирол энэ сарын 17-нд болно

177
0
e-barimt
Ээлжит урамшууллын тохирол энэ сарын 17-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол гуравдугаар сарын 17-нд “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлсэн байх шаардлагатай.

Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна.

Тохирлын үеэр азтан болсон хүмүүс хонжвороо заавал баталгаажуулах ёстой гэдгийг албаныхан анхааруулж байгаа юм. И-Баримтаа зааврын дагуу баталгаажуулсан тохиолдолд таны хонжворын мөнгө ажлын 20 хоногт багтан шилжих юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here