~Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр АЛТ олборлож байв!~
Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал болон Орлогын голын эхэнд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлож байсан иргэдэд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ын дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн шаардах бичиг хүргүүллээ.
Ажлын хэсэгт ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн З.Ганболд, МХГ-ын улсын байцаагч Ц.Баттулга, МХГ-ын улсын байцаагч Д.Сэнгэжав, БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Батзул, ГХБХБГ-ын дарга Ц.Энхбаатар, Цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цогоо нар багтсан байна. Ажлын хэсгийнхэн өчигдөр тухайн газар дээр очиж ажиллажээ.