Нүүр хуудас Нийгэм ОБЕГ-ын Алба хаагчид бие бялдар…

ОБЕГ-ын Алба хаагчид бие бялдар…

270
0
ОБЕГ-ын Алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйг чадвараа сорьж байна
ОБЕГ-ын Алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйг чадвараа сорьж байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хүй долоон худагт зохион байгуулагдаж байна.
obeg
ОБЕГ-ын Алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйг чадвараа сорьж байна

Алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд нийт 15 багийн 180 тамирчин эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

obeg
ОБЕГ-ын Алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйг чадвараа сорьж байна

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон удирдлагууд,  нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар оролцлоо.

obeg
ОБЕГ-ын Алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйг чадвараа сорьж байна
Тамирчид жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
obeg
ОБЕГ-ын Алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйг чадвараа сорьж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here