Нүүр хуудас Нийгэм Онцгой байдлын газарт ДРОН хандивлав

Онцгой байдлын газарт ДРОН хандивлав

118
0
dron
Онцгой байдлын газарт ДРОН хандивлав

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөс тус аймгийн Онцгой байдлын газарт нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ хүлээлгэн өгсөн байна.

Энэ нь орон нутгийнхаа хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгаль орчныг тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг /дрон/ ашиглан гамшгийн нөхцөл байдал үүссэн үед эрэн хайх, аврах ажиллагаа болон газар орныг тандан судлах, зураг дүрсээр баримтжуулах зэрэг ажиллагаанд ашиглах боломж нээгдсэн байна.

Түүнчлэн алба хаагчид түймрийн голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чиглэлийг тодорхойлоход ашиглах боломж бүрджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here