Нүүр хуудас Нийгэм “Онцгой Жаргалант”сувилалд ковидтой иргэдийг эмчилж байна

“Онцгой Жаргалант”сувилалд ковидтой иргэдийг эмчилж байна

42
0
ontsgoi-jargalant-suwilal
“Онцгой Жаргалант”сувилалд ковидтой иргэдийг эмчилж байна

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувиллын хамт олон энэ сараас эхлэн коронавирусийн халдвар авсан иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Ковидын (Covid-19) халдвартай хөнгөн-эрсдэлтэй иргэдийн тусгаарлан эмчлэх 80 ор дэлгэн ажиллаж байна.

Сувиллын эмч, ажилтнууд коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс одоог хүртэл тусгай чиг үүргийн нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авч, тусгаарлан ажиглах үүргийг гүйцэтгэж байна.

Энэ хугацаанд сувиллын 45 алба хаагч 10-21 хоногийн хугацаатайгаар хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэн, тусгай чиг үүргийн 50 гаруй удаагийн нислэг, 4 удаагийн газрын боомтоор ирсэн 958 иргэн, дотоодын халдварын ойрын хавьтал 61 иргэн, нийт 1200 гаруй иргэнийг хүлээн авсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here