Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан эмэгтэй 32 настай “Ш” гэгчийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүллээ.
Тодруулбал,
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх явцад айлын цонх онгорхой байсан дотор нь нэг эмэгтэй хүн юм ухаад байгаа харагджээ. үйлдэл нь сэжиг бүхий байсан тул шалгахад урьд өмнө 4 удаагийн хулгайлах төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан “Ш” гэгч байжээ.
Тэрбээр, “нялх 2 сартай хүүхэдтэй түүнийгээ тэжээхийн тулд амьдралын боломж муу учир хулгайн хийсэн” гэх мэдүүлгийг урьдчилсан байдлаар өгөөд байгаа гэнэ.
Хулгайлж байсан эд зүйлийн үнэлгээг урьдчилсан байдлаар тогтооход 22 сая төгрөгийн үнэ бүхий Турк алтан ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяганууд, мөнгөн эдлэл хэрэглэл халбага зэрэг байса байна.
Орон байрны хулгайн хэргээс сэрэмжлэхийг анхааруулж байна!!!