Нүүр хуудас Нийгэм Орон нутагт ажиллаж, амьдардаг 22-30 насны эмэгтэйчүүдийг Зориг сан урьж байна.

Орон нутагт ажиллаж, амьдардаг 22-30 насны эмэгтэйчүүдийг Зориг сан урьж байна.

549
0

Орон нутагт ажиллаж, амьдарч буй өөрийгөө хөгжүүлэх, манлайллын чадвараа дээшлүүлэх чин хүсэлтэй 22-30 насны эмэгтэйчүүдийг Зориг сан ОРОН НУТГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР -төө урьж байна. Хөтөлбөрийг Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрөөс санхүүжилж байгаа болно. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид манлайлал, харилцаа, хэлэлцээр хийх, хэвлэл мэдээлэлтэй харилцах, цагийн менежмэнт зэрэг чадварт суралцахаас гадна хүний эрх, жендерийн тэгш байдал, төслийн менежмэнт, байгаль орчны талаар ойлголтоо нэмэгдүүлэх боломжтой.                                                                                                                       Тавигдах шаардлага:  22-30 настай , Орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг , Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзлэлтэй , Хөтөлбөрт 2 долоо хоногийн турш хамрагдах боломжтой байх.

Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/rwcp2017 хаягаар бөглөх бөгөөд 2017 оны 10 сарын 8-ны өдрийн 00:00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна

Шалгаруулалтын хуваарь:

Урьдчилсан шатанд тэнцсэн оролцогчидтой холбогдох: 2017.10.11 Утсаар ярилцлага авах: 2017.10.12-13 Хөтөлбөр 2017 оны 10-р сарын 23-наас 11 сарын 3-ний хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана.

Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон замын зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бүрэн хариуцна. Жич: Томилолтын зардал орохгүй болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here