Нүүр хуудас Нийгэм Орон нутгийн зам уралдааны талбар биш!

Орон нутгийн зам уралдааны талбар биш!

205
0
oron_nutgiin_zam_hodolgoonii_soyol
Орон нутгийн зам уралдааны талбар биш!
~Орон нутгийн зам уралдааны талбар биш!~

2017 онд зам тээврийн ослын улмаас 55 хүүхэд нас барсан харамсалтай тоо баримт байна. Тэдний 46 нь орон нутгийн замд зорчиж явахдаа амь насаа алджээ.

Эдгээр хүүхдийн ихэнх нь эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байсан бөгөөд сэргийлж болох эрсдэлээс үр хүүхдээ хамгаалаагүйн улмаас амь насаа алдсан нь хүлээн зөвшөөрч болохгүй явдал юм.

Хүүхдүүдээ зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэж, урд суудалд эсвэл өвөр дээрээ суулгалгүй, хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцсон бол эрсдэл, эндэгдлээс урьдчилан сэргийлж болох байсан.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн удирдлага дор, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр холбогдох байгууллагууд хамтран “Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл” аяныг 6 -10 дугаар сарын хооронд орон даяар зохион байгуулж байна.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагчид гол үүрэгтэй тул энэ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here