Нүүр хуудас Нийгэм ОУВС-ийн төлөөлөгчийн газрын гадна талбайд жагсав.

ОУВС-ийн төлөөлөгчийн газрын гадна талбайд жагсав.

115
0

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо хамтран өнөөдөр Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд тайван жагсаал хийлээ.

Тэд ОУВС-д хандан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэн даруй нэмэлт оруулж, хэлэлцээрт орох боломжийг бүрдүүлэх шаардлагыг тавьж байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн долоо хоногт хамтын маргаантай холбоотой хөдөлмөрийн зуучлагч томилогдсон байна. Засгийн газар, ҮЭ, ажил олгогч эздийн төлөөлөл зуучлагчийн зөвлөмжийг сонсох байсан ч Засгийн газар бүрдээгүй гэх шалтгаанаар зөвлөлдөж чадалгүй Арбитрт шилжсэн аж. Тиймээс энэ сарын 23-наас хугацаагүй ажил хаялт хийх эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг жагсаалын үеэр ҮЭ-ийн хорооны дарга нар онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here