Нүүр хуудас Нийгэм “Очир төв”-д амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал маргааш болно

“Очир төв”-д амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал маргааш болно

259
0
13-nastai-ohin
"Очир төв"-д амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал маргааш болно

“Очир төв”-д амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал маргааш болно

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”

гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Уг шүүх хурал маргааш болно.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гараад хоёр жил болоод байна.

Дээрх аймшигт хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн 6 дугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болсон бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.

Маргааш мөрдөн байцаалтад буцаасан шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here