“Оюутны хөгжлийн зээл”-д 75 тэрбум төгрөг төсөвлөжээ
Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 06-ны 46 дугаар тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийг арилжааны банкаар биш Боловсролын зээлийн сангаар дамжуулж олгох шинэ тогтолцоог бүрдүүлж, өнөөдрөөс /2018-05-01/ хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар БСШУСЯ-наас мэдээлэл хийсэн юм. Энэ жилийн хувьд 75 тэрбум төгрөгийг оюутны зээлд төсөвлөсөн бөгөөд үүнийг нэмж 90 тэрбум болгох саналыг гаргаад байгаа аж.
-ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ-ИЙН ШИНЭЧЛЭГДСЭН НӨХЦӨЛ-
Зээлдүүлэгч байгууллага: Боловсролын зээлийн сан
Зээлийн хамрах хүрээ: Бакалавр, Магистр, Доктор
Зээлийн нөхцөл: Хүүгүй, урт хугацаагаар, хамтран зээлдэгчгүй, барьцаа шаардахгүй, даатгалтай
Зээлийн шаардлага: Элсэгч /ЭЕШ оноо-600/ Оюутан /Голч оноо-2.8/ Суралцагч /Голч оноо-3.2/
Зээлийн хүсэлт гаргах: Тухайн сургуульдаа хүсэлт гаргах
Оюутны хөгжлийн зээлийн давуу тал нь оюутан суралцаж байх хугацаандаа ямар ч төлбөр төлөхгүй. Оюутан ажил дээр гарсаны дараа зээлийн төлбөрөө 6 хүртэлх жилийн хугацаанд төлж дуусгана. Мөн уг зээл авахад тавигдах шалгуур багассан.
-“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ” ХҮСЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ-
Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ
Иргэний үнэмлэх /хуулбар/
ЭЕШ-ын онооны хуудас
Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт
Сургуулийн тодорхойлолт
Төлбөрийн нэхэмжлэх
Тухайн хичээлийн улиралд судлах хичээлүүдийн баталгаажсан жагсаалт.