Нүүр хуудас Нийгэм Боловсрол “Оюутны хөгжлийн зээл” хүсэгч дараах материалыг бүрдүүлнэ

“Оюутны хөгжлийн зээл” хүсэгч дараах материалыг бүрдүүлнэ

603
0
oyutnii_hogjliin zeel
"Оюутны хөгжлийн зээл"-д 75 тэрбум төгрөг төсөвлөжээ

“Оюутны хөгжлийн зээл”-д 75 тэрбум төгрөг төсөвлөжээ

Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 06-ны 46 дугаар тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийг арилжааны банкаар биш Боловсролын зээлийн сангаар дамжуулж олгох шинэ тогтолцоог бүрдүүлж, өнөөдрөөс /2018-05-01/ хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар БСШУСЯ-наас мэдээлэл хийсэн юм. Энэ жилийн хувьд 75 тэрбум төгрөгийг оюутны зээлд төсөвлөсөн бөгөөд үүнийг нэмж 90 тэрбум болгох саналыг гаргаад байгаа аж.

-ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ-ИЙН ШИНЭЧЛЭГДСЭН НӨХЦӨЛ-

Зээлдүүлэгч байгууллага: Боловсролын зээлийн сан
Зээлийн хамрах хүрээ: Бакалавр, Магистр, Доктор
Зээлийн нөхцөл: Хүүгүй, урт хугацаагаар, хамтран зээлдэгчгүй, барьцаа шаардахгүй, даатгалтай
Зээлийн шаардлага: Элсэгч /ЭЕШ оноо-600/ Оюутан /Голч оноо-2.8/ Суралцагч /Голч оноо-3.2/
Зээлийн хүсэлт гаргах: Тухайн сургуульдаа хүсэлт гаргах

Оюутны хөгжлийн зээлийн давуу тал нь оюутан суралцаж байх хугацаандаа ямар ч төлбөр төлөхгүй. Оюутан ажил дээр гарсаны дараа зээлийн төлбөрөө 6 хүртэлх жилийн хугацаанд төлж дуусгана. Мөн уг зээл авахад тавигдах шалгуур багассан.

-“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ” ХҮСЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ-

Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ
Иргэний үнэмлэх /хуулбар/
ЭЕШ-ын онооны хуудас
Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт
Сургуулийн тодорхойлолт
Төлбөрийн нэхэмжлэх
Тухайн хичээлийн улиралд судлах хичээлүүдийн баталгаажсан жагсаалт.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here