Нүүр хуудас Нийгэм Сайд Б.Батзориг: Төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангана

Сайд Б.Батзориг: Төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангана

172
0
said_BaTZORIG
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.02) хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны намрын ургац хураалтын урьдчилсан баланс, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийв.

Салбарын сайд мэдээллийнхээ эхэнд, 2018 оны цаг агаар 05, 06 дугаар сард гандуу, 07 дугаар сараас хойш хур тунадас элбэгтэй байсны улмаас тариалалт хүнд байгааг дурдав.

Түүнчлэн тэрбээр, Засгийн газраас долоон аймгийн 60 сумын газар нутгийг хамарсан газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоох шийдвэр гаргасан нь тариаланчдыг дэмжсэн томоохон ажил болсон.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоо 60-70 хувь хангах зорилт тавьсан.

Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал ,

86.3 мянган тонн малын тэжээл тариалсан. 10 дугаар сарын 01-ний байдлаар ургац хураалт үр тариа 22.1, төмс, хүнсний ногоо 81.1 хувьтай байна гэж байлаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ц.Гарамжав нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрвэл импортын бараа бүтээгдэхүүнд баримтлах бодлого, ургацаа нөөцлөх зоорийн асуудлыг шийдсэн эсэх, тариалангийн салбарын техникийн шинэчлэлд явуулсан арга хэмжээний талаар илүүтэй тодруулж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариултдаа, Польш улсын засгийн газраас авахаар болсон 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 10 сая ам. долларыг хүнсний ногооны зоорь барихад зарцуулахаар болсон.

Улаанбаатар хотод хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гурван зоорь барьж, монголчуудаа жилийн дөрвөн улирлын турш хүнсний ногоо, гурилаар хангахыг зорьж байна.

Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон тул импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх эсэх асуудал хязгаарлагдмал байдаг.

Гэвч салбарын яамны зүгээс энэ асуудалд анхаарч ажиллана. Нөгөөтэйгүүр, энэ жил гэхэд ОХУ-ын 10 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр тариалангийн салбарт техник,технологийн шинэчлэл хийсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here