Нүүр хуудас Нийгэм Сайншандаас таван км зайд байрлах салхин паркад нийт 25 сэнс босно

Сайншандаас таван км зайд байрлах салхин паркад нийт 25 сэнс босно

394
0
sainshand_salhin_park
Одоогийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 65 хувьтай хэвийн үргэлжилж байна

Дорноговь аймгийн Сайншанд хотод 2009 онд салхин парк байгуулана хэмээн төсөл эхлүүлж байсан түүхтэй. Гэвч тодорхой шалтгаануудын улмаас хүлээгдэж, санхүүгийн асуудлаа шийдвэрлэснээр өнгөрсөн жилийн наймдугаар сард ажлаа эхлүүлсэн юм.

Уг төслийн үйл ажиллагаатай Франц, Герман улсын элчин сайд болон хөрөнгө оруулагчид газар дээр нь очиж танилцсан байна.

Дэлхий дахинаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах нь хамгийн чухал хэмээн үзэх болсон энэ цаг үед Монгол Улсын гурав дахь томоохон салхин станц Дорноговь аймгийн Сайншанд хотод баригдаж байна.

Салхин паркийн суурийн ажлыг цутгахад 400 гаруй хүн ажиллажээ. Эдгээр ажилчны 95 хувь нь салхин паркийн төсөлд өмнө нь ажиллаж байсан Монгол ажилчдаас бүрджээ. Сайншандаас таван км зайд байрлах салхин паркад нийт 25 сэнс босно.

~Сайншандаас таван км зайд байрлах салхин паркад нийт 25 сэнс босно~

Өнөөдрийн байдлаар суурийн ажлууд бүгд дуусч турбин босгох ажлууд хийгдэж байна. Өдөртөө салхигүй тогтуун байвал нэг сэнс босгож байгаа талаар албаныхан хэлж байна.

Том төслүүд орон нутагт хэрэгжихэд тухайн газар нутагт ямар үр шимээ өгөх вэ гэх асуулт байдаг. Тэгвэл Сайншандын салхин парк ашиглалтад орохоор тогтмол 30-40 хүний ажлын байр бий болно. Эдгээр ажилчныг Дорноговь аймгаас бэлтгэн сургаж ажиллуулахаар болжээ.

Ирэх долдугаар сарын 10 гэхэд бүх турбинуудыг угсарч дуусна. Улмаар уг сарын сүүлээр цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнд холбох ажлуудыг хийж дуусгана хэмээн төслийн удирдагчид ярьж байлаа.

Одоогийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 65 хувьтай хэвийн үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here